Алгоритмын үндсэн алхмууд
| Бодолтын утга олгох алхам | Хэмжигдхүүний утгыг өөрчлөнө. |
| Логик алхам | Ямар нэгэн нөхцлөөс хамааран алгоритм биелэх замыг сонгоно. |
| Оруулах алхам | Өгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утгыг оруулна. |
| Гаргах алхам | Өгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утга болон үр дүнг гаргана. |
| Эхлэл төгсгөлийн алхам | Эхлэл төгсгөл болон мэдээллийг боловсруулах процессийг зогсоохыг заана. |
| Холбоос | Харьцангуй хол орших алхмуудын шилжилтийг заахад хэрэглэнэ. |
| Тайлбар | Ямар нэгэн алхмын гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлахад хэрэглэнэ. |
Мэдээллийг оруулах алхам :Бодолтын утга олгох алхам :Мэдээллийг бичиж гаргах алхам :Салаалуулах алхам :Мэдээллийг боловсруулахын тулд түүнийг компьютерийн санах ойд урьдчилан бичсэн байх шаардлагатай. Иймээс алгоритмд хувьсагчдын анхны утгуудыг машинд оруулах алхам зайлшгүй байх ба үүнийг компьютерийн гарын тусламжтайгаар хийдэг. компьютерт оруулж байгаа мэдээллийн санах ойд хадгалагдах хаягыг мэдээллийг оруулах алхамдаа зааж өгнө. Энэ алхам биелэгдэхэд хувьсагчийн утга нь хэрэгтэй болно.компьютерийн нэг үндсэн үүрэг нь мэдээллийг хувирган боловсруулах явдал юм. Алгоритмд тодорхой нэр томъёогоор хэмжигдхүүний утгыг бодож гаргах алхам зайлшгүй гардаг. Энэ алхмыг бодолтын утга олгох алхам гэнэ. Энэ алхам нь утгыг бодож олох гэж байга илэрхийлэл, гарах утгыг хадгалах хаяг гэсэн 2 хэсэгтэй байна. Ямар нэгэн хэмжигдхүүнд утга олгоход хуучин утга нь устдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.Алгоритм ба программаар олсон үр дүнг компьютераас хүнд мэдээлэх нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл бодлогын хариуг компьютераас бичиж гаргах хэрэгтэй юм. Мэдээллийг гаргах үйлдэл нь олон хэлбэртэй байна. Бид нар мэдээллийг компьютерийн дэлгэцэн дээр бичиж гаргах хэлбэрийг хэрэглэнэ. Энэ алхамд утгыг нь бичиж гаргах гэж буй хэмжигдхүүнүүдийн хаягийг зааж өгнө.Алгоритмын нэгэн алхмаас өөр алхамд шилжин тэр алхмаас бодолтыг үргэлжлүүлэх боломжийг хангасан үйлдлийг удирдлага шилжүүлэх үйлдэл гэнэ. Энэ үйлдлийг хэрэглэснээр хэсэг алхмыг алгасах, ямар нэгэн алхамд буцаж ирэх зэргээр алхмуудын биелэх дарааллыг алгоритм зохиогч удирдаж чадна. Алгоритмчлах явцад тодорхой нөхцөл шалган уг нөхцөл биелэгдэж байгаа эсэхээс хамааруулан бодолтыг ялгаатай замаар үргэлжлүүлэх шаардлага гардаг. Энэ шаардлагыг хангасан алхмыг нөхцөлт удирдлага шилжүүлэх буюу салаалуулах алхам гэнэ. Нөхцөлт удирдлага шилжүүлэх алхам нь шалгах нөхцөл, нөхцөл биелэгдэх болон биелэгдэхгүй байх 2 тохиолдлын тус бүрт нь бодолтыг үргэлжлүүлэх зам гэсэн 3 элементтэй байна.
No comments:
Post a Comment